🍂 Алжаал тайлж, эрч хүчээ сэргээх, хамт олны уур амьсгалыг улам дулаацуулах хамгийн сайхан мөчүүдийн нэг бол намрын улирал билээ. Энэ цагт бид хамт олноороо уламжлал болсон намрын зугаалгыг инээд хөөр, дурсамж дүүрнээр Blissful day 2025-г амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зугаалга нь зөвхөн амралт зугаа биш, харин хамт олны нөхөрлөлийг бэхжүүлж, ажлын алжаалыг тайлан, шинэ улирлыг эрч хүчтэй угтах уламжлал юм.