Skip to Content

Лоринден А 15г

https://monmedical.mn/web/image/product.template/12635/image_1920?unique=fda05a4

11'700.0000 ₮ 11700.0 MNT 11'700.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА

Хэрэв эмийг хэрэглэх үед цочрол, мэдрэмтгий болох эсвэл арьс хэт хуурайших шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг шууд зогсооно.Тасралтгүй 2 долоо хоногоос дээш хугацаанд хэрэглэхгүй.  

Кортикостероидууд болон салицилын хүчил арьсаар шимэгддэг. Тиймээс эмийг хэрэглэх үед кортикостероидын болон салицилын хүчилийн системийн гаж нөлөө (үүнд бөөрний дээд булчирхай дарангуйлах, цусан дахь кортизолын түвшин буурах, Кушингийн хам шинж) үүсэх эрсдэлтэй байдаг.

Бүтээгдэхүүнийг арьсны том хэсэг, шарх, гэмтсэн арьсанд, өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

ГАЖ НӨЛӨӨ
Арьс, арьсан доорх эдэд гарах өөрчлөлт: батга төст шинж тэмдэг, стероидын дараах пурпура, эпидермисийн болон арьсан доорх эдийн хатингаршил, арьсны хуурайшилт, хирсутизм эсвэл халцрах, гипопигментаци эсвэл арьсны өнгө өөрчлөгдөх, арьсны хатингаршил, арьс язрал, телеангиэктази, амны эргэн тойрон дахь арьсны үрэвсэл, фолликулит, хоёрдогч халдвар, арьс цочрох. Заримдаа чонон хөрвөс эсвэл толбот-цэврүүт тууралт гарч болзошгүй, эсвэл одоо байгаа гэмтэл нь улам хүндэрч болно. Салицилийн хүчил агуулагддаг тул удаан хугацаагаар хэрэглэхэд арьсны үрэвсэл үүсч болно.

Нүдний эмгэг: Бүтээгдэхүүнийг зовхины арьсанд хэрэглэх үед глауком эсвэл катаракт үүсч болно.

Ерөнхий, хэсэг газарт үүсэх нөлөө: Идэвхтэй бодис цусанд шингэсний улмаас флуметазон пивалатын системийн гаж нөлөө үүсч болно. Эдгээр нь голчлон бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэх, арьсны том хэсэгт түрхэх, битүү боолт дор эсвэл хүүхдэд хэрэглэх үед илэрдэг. 

НАЙРЛАГА

1г тосон түрхлэгт: Идэвхтэй нэгдэл: 0.2 мг флуметазонм пивалат (Flumetasoni pivalas), 30 мг салицилын хүчил (Acidum salicylicum). Бусад: пропилен гликол, цагаан вазелин, ангидроз ланолин

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Арьсны ялангуяа харшлын гаралтай үрэвсэл, кортикостероидын эмчилгээнд үр дүнтэй (нянгийн халдваргүй), хэт их эвэрлэгжилт, байнгын загатнах зэрэгт шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Лоринден А-г дараах нөхцөлд хэрэглэнэ:

  • себорей дерматит
  • атопик дерматит
  • цэврүүт чонон хөрвөс  
  • хавьтал харшлын экзем
  • олон хэлбэрт улайлт  
  • лупус эритематоз  
  • удаан хугацааны хайрст үлд
  • гар сарвууны хаг

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Тун: Өдөрт нэг, хоёроос илүү удаа хэрэглэхгүй. Эмийн бэлдмэлийг 2 долоо хоногоос удаан хэрэглэхгүй. Нүүрний арьсанд 7-с их хоногоор хэрэглэхгүй.Нэг долоо хоногт 15 г (1 туб) -с ихээр хэрэглэхгүй.

Хүүхэд, өсвөр насныханд: 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй. 2-оос дээш насны хүүхдэд өдөрт нэг удаа арьсны жижиг хэсэгт маш болгоомжтой түрхэх ба нүүрэнд түрхэж болохгүй.

Хэрэглэх арга: Арьсны гадаргууд хэрэглэнэ.Арьсны нөлөөлөлд өртсөн хэсэгт тосыг нимгэн давхарга үүсгэн түрхэнэ. Нөлөөлөлд өртсөн арьсны хэт их лихеноз эсвэл кератозын үед 24 цаг тутамд нэг удаа битүү боолт хийн солих шаардлагатай.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

Фармацевтикал Компани Жельфа ХК, Польш