Skip to Content

Бикалута тосон түрхлэг 15гр

https://monmedical.mn/web/image/product.template/12617/image_1920?unique=6e70027

9'450.0000 ₮ 9450.0 MNT 9'450.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА
Хэрэв Бикалута тосыг хэрэглэсний дараа арьсны харшлын урвал (загатнах, түлэгдэх, улайх) илэрвэл эмийг даруй зогсооно.

Бүтээгдэхүүнийг нүд, салст бүрхүүлд хүргэж болохгүй. Глауком, катаракт үүсэх эрсдэлтэй тул бүтээгдэхүүнийг нүд, нүдний эргэн тойронд хэрэглэж болохгүй.Арьсны мөөгөнцрийн халдварын үед мөөгөнцрийн эсрэг зохих эмчилгээг хийнэ.

Кортикостероид ба гентамицин арьсаар дамжин шингэдэг тул Бикалута тосыг хэрэглэх нь кортикостероидууд (бөөрний дээд булчирхайн бор гадаргын үйл ажиллагааг дарангуйлах гэх мэт), гентамицин (ототоксик ба нефротоксик байдал, ялангуяа бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд) системийн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг.

ГАЖ НӨЛӨӨ
Дархлалын системийн эмгэг: Хэт мэдрэгшлийн шинж тэмдэг ажиглагдаж болно. Хэрэв хэт мэдрэгшлийн шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг даруй зогсооно.

Дотоод шүүрлийн эмгэг:  Бетаметазон дипропионатыг удаан хугацаагаар хэрэглэх (2 долоо хоногоос дээш), арьсны өргөн талбайд, гэмтсэн хэсэгт, битүү боолтод, хүүхдэд хэрэглэх үед цусны эргэлтэд шингээх чадвар нэмэгдсэний үр дүнд кортикостероидын системийн гаж нөлөө үүсч болно. 

Нүдний эмгэг:  Зовхинд түрхэх нь заримдаа глаукомын шинж тэмдгийг нэмэгдүүлж эсвэл катарактын хөгжлийг хурдасгадаг. 

Чих, дунд чихний эмгэг:  Эмийн найрлагад гентамицин агуулагддаг тул ялангуяа арьсны том хэсэг эсвэл гэмтсэн арьсанд түрхэхэд ототоксик шинж тэмдэг илэрч болно.

Судасны эмгэг:  Өнгөц судаснууд өргөсөж болно.

Бөөр, шээс дамжуулах замын эмгэг:  Эмийн найрлагад гентамицин агуулагддаг тул ялангуяа нефротоксик эмийг хамт хэрэглэх, түүнчлэн бөөрний үйл ажиллагааны эмгэгийн үед бөөр гэмтэх эрсдэлтэй,

НАЙРЛАГА

Идэвхтэй нэгдэл: бетаметазон дипропионатын бетаметазон (Betamethasonum) 0,5мг, гентамицин сульфатын гентамицин (Gentamicinum) 1мг.

Бусад: шингэн парафин, ланолин стерол, цетостеарилын спирт, бутилгидрокситолуен (E 321), бутилгидроксианизол (E 320), цагаан вазелин.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Тун: Өдөрт нэг эсвэл хоёр удаа арьсны гэмтсэн хэсэгт бага хэмжээгээр түрхэнэ.Эмийг битүү боолтод хэрэглэж болохгүй. Эмчилгээг 2 долоо хоногоос илүү хугацаанд хэрэглэхгүй.

Хүүхдийн хэрэглээ: Бикалута-г 12-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй. 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Арьсанд хэсэг газарт хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

Фармацевтикал Компани Жельфа ХК, Польш