Skip to Content

Флуцинар тосон түрхлэг 15гр

https://monmedical.mn/web/image/product.template/12663/image_1920?unique=5de7ae6

10'800.0000 ₮ 10800.0 MNT 10'800.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА

Хэрэв Флуцинар тосон түрхлэгийг хэрэглэсний дараа арьс цочрох, харшлын шинж тэмдэг илэрвэл эмийг даруй зогсоох хэрэгтэй. Бэлдмэлийг тасралтгүй 2 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэж болохгүй.

Хэрэв эмийг хэрэглэж байгаа газарт халдварын шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоож, нянгийн эсрэг зохих эмчилгээг хийнэ. Эмийн бүтээгдэхүүнийг нүд, салст бүрхэвч, шарханд хүргэхээс зайлсхий.

ГАЖ НӨЛӨӨ
Арьс, арьсан доорх эдэд гарах өөрчлөлт: батга төст гэмтэл, кортикостероидоор өдөөгдсөн пурпура, эпидермисийн өсөлтийг дарангуйлах, халуун оргих, загатнах, цочрох, тууралт, арьсан доорх эд эсийн хатингаршил, арьс хуурайших, хэт их үс халцрах, өнгө өөрчлөгдөх, нөсөөжилт алдагдах. арьс хатингаршил, арьсны суналт, телеангиэктази, уруулын эргэн тойрон дахь арьсны үрэвсэл, үсний уутанцарын үрэвсэл, хоёрдогч үрэвсэл, арьсны хэсэг газрын (жишээ нь хавьтлын дерматит).Заримдаа чонон хөрвөс, том цэврүүт тууралт эсвэл одоо байгаа гэмтэл нь хурцдаж болно.

Нүдний эмгэг:  Хэрэв эмийг зовхинд түрхвэл глауком эсвэл катаракт үүсч болно.

Ерөнхий эмгэг, хэрэглэсэн: Флуоцинолон ацетонид шимэгдэн цусанд орсны дүнд кортикостероидын системийн гаж нөлөө үүсч болно. Эдгээр нь ихэвчлэн эмийг удаан хугацаагаар хэрэглэх, биеийн өргөн гадаргууд хэрэглэх, битүү боолт хийх эсвэл хүүхдэд хэрэглэх үед тохиолддог.

Флуоцинолон ацетонидын системийн гаж нөлөө нь кортикостероидын хувьд гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн холтослогын үйл ажиллагааг дарангуйлах, Кушингийн хам шинж, хүүхдийн өсөлт хөгжилтийг саатуулах, гипергликеми, гликозури, хаван, цусны даралт ихсэх, дархлаа буурах зэрэг орно.

НАЙРЛАГА

1 г тосон түрхлэгт: Идэвхтэй нэгдэл: флуоцинолон ацетонид (Fluocinoloni acetonidum) 0.25мг.

Бусад: пропилен гликол, моногидрат нимбэгийн хүчил, ланолин, зөөлөн цагаан параффин.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Флюцинар нь глюкокортикостероидын эмчилгээнд үр дүнтэй, байнгын загатнаа, гиперкератоз зэрэг цочмог, хүнд хэлбэрийн, халдваргүй, хуурай арьсны үрэвслийг богино хугацааны хэсэг газрын эмчилгээнд зориулагдсан.

Мөн Себорей дерматит, атопик дерматит, цэврүүт чонон хөрвөс, олон хэлбэрт улайлт, хавьтлын дерматит, лупус эритематоз, хайрст үлд, түүхийрэлд хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Тун: Флуцинар тосон түрхлэгийг арьсны нөлөөлөлд өртсөн гадаргуу дээр өдөрт нэг, хоёроос илүүгүй удаа нимгэн давхарга үүсгэн түрхэнэ. Эмчилгээний хугацаа 2 долоо хоногоос хэтрэхгүй байх ёстой.Нүүрний арьсанд 1 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэж болохгүй. Долоо хоногт 1 туб (15 гр)-ээс илүүгүй тосыг хэрэглэж болно.Хайрст үлдээс бусад тохиолдолд битүү боолтонд хэрэглэхгүй, гэхдээ өдөр бүр сольж байх ёстой.

Хүүхдийн хэрэглээ: 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй. 2 ба түүнээс дээш насны хүүхдэд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд арьсны жижиг хэсэгт өдөрт нэг удаа болгоомжтой хэрэглэнэ.Хүүхдийн нүүрний арьсанд түрхэж болохгүй.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Pharmaceutical Company Jelfa SA, Польш