Skip to Content

Валидол-Дарница 60мг №6

https://monmedical.mn/web/image/product.template/12815/image_1920?unique=9b6464f

900.0000 ₮ 900.0 MNT 900.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Хүчинтэй хугацаа: 2027-04-30

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА

Тохиолдлоор титэм судасны цочмог хам шинж үед эм хэрэглээний дараа зүрхний орчим өвдөлт намдахгүй байж болно. Зүрхний бахын сэдрэлийн хосолсон эмчилгээнд бэлдмэлийг хэрэглэн үр дүнгүй бол 5 минутын дараа нитрат хэрэглэх нь зүйтэй.

Бэлдмэл сахар агуулдаг тул чихрийн шижинтэй өвчтөн болгоомжтой хэрэглэнэ.

Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн болон хөхүүл үед эхэд үзүүлэх эерэг ураг/нярайд үзүүлэх сөрөг нөлөөг эмч тооцсоны дүнд хэрэглэж болно.  

Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө: Эм хэрэглээний эхэн үед толгой эргэх, нойрмоглох, сэтгэхүйн хурд буурч болох тул жолоо барих, механизмтай ажиллахаас зайлсхийнэ.

ГАЖ НӨЛӨӨ

Урт хугацааны хэрэглээнд ховор тохиолдолд дотор муухайрах, хэвлийгээр эвгүй оргих, нулимс гарах, толгой эргэх, нойрмоглох, богино хугацаанд артерийн даралт буурна.

Хэт мэдрэгшлийн урвал ялангуяа судас мэдрэлийн хаван, чонон хөрвөс, загатнаа, тууралт, халуун оргих, амьсгалын системд хэт мэдрэгшлийн урвал үүсэх зэрэг шинжүүд илрэнэ.

НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис: 1 ширхэг шахмалд ментилын эфирийн хүчлийн изовалериан гаа 60мг

Туслах бодис: сахарын талст, кальцийн стеарат

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

  • Зүрхний бахын хөнгөн хэлбэрийн сэдрэлийн үед   
  • Далайн болон агаарын өвчин
  • Хий өвчин
  • Мэдрэлийн хямрал
  • Нитратын хэрэглээнээс үүдэлтэй толгойн өвдөлт

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Шахмалыг гүйцэт уустал хэлэн дор тавина.

Насанд хүрэгчидийн нэг удаагийн тун 1-2 шахмал, хоногийн тун 2-4 шахмал байна. Шаардлагатай бол хоногийн тунг нэмэгдүүлж болно. Хоногийн дээд тун -600 мг. Эмчилгээг 7 хоног үргэлжлүүлнэ.

Хүүхдэд: Бага насны хүүхдийн хэрэглээний туршлага байхгүй.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ЧАО «Фармацевтическая фирма «Дарница»,  Украин улс