Кларем 250мг №14
НАЙРЛАГА
Кларитромицин
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Амьсгалын доод замын халдвар (жишээлбэл, бронхит, уушгины үрэвсэл).
- Амьсгалын дээд замын халдвар (жишээлбэл, фарингит, синусит).
- Арьс, зөөлөн эдийн халдвар (жишээлбэл, фолликулит,целлюлит, рожа).
- Микобактерийн өвөрмөц бус халдварын хавсарсан эмчилгээнд (жишээ нь, Mycobacterium avium эсвэл Mycobacterium intracellulare, Mycobacterium chelonae, Mycobacterium fortuitum, Mycobacterium улмаас үүссэн) тархмал болон хэсэг газрын халдварын нэмэлт эмчилгээнд (сүрьеэгийн эсрэг бусад эмүүдтэй хослуулан).
- Хеликобактер пилори-ийн халдварын эмчилгээнд дээд гэдэсний шархлааг эмчлэх, дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ходоодны шүүрэл дарангуйлагч эмтэй хавсарч хэрэглэх
- Шүд, амны хөндийн халдварын эмчилгээнд хоёр дахь сонголт эм.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Кларемыг хэрэглэх тун нь өдөрт 250 мг-р 2 удаа (1 шахмал 250 мг) юм. Хүнд халдварын үед өдөрт 500 мг-р 2 удаа хүртэл тунг нэмэгдүүлж болно. Эмчилгээний хугацаа 6-14 хоног байна. Эмийг өглөө, оройд ууж хэрэглэнэ. Хэрэв та бөөрний дутагдалтай бол (креатинины клиренс 30 мл/мин-ээс бага) Кларемын тунг хоёр дахин, өөрөөр хэлбэл өдөрт нэг удаа 250 мг, хүнд хэлбэрийн халдварын үед өдөрт 250 мг-аар 2 удаа болтол бууруулж хэрэглэх ба эмчилгээг 14 хоногоос илүү хугацаагаар сунгаж болохгүй.
250 ба 500 мг шахмалыг 12-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
АНХААРУУЛГА
Элэг, бөөрний дутагдлын үед, Жирэмсэн болон хөхүүл үед, Хэрэв толгой эргэх мэдрэмж төрж байвал анхаарал болгоомжтой байх хэрэгтэй, толгой эргэх нь тээврийн хэрэгсэл жолоодох, механизмтай ажиллах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй юм, Гипокалиемийн үед, Байнгын суулгалт өвчний үед, Хүнд явцтай, удаан үргэлжилсэн халдварын үед.
ГАЖ НӨЛӨӨ
Хамгийн түгээмэл тохиолддог гаж нөлөө нь: суулгалт, бөөлжих, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, амтлах мэдрэхүй алдагдах зэрэг шинж тэмдэг юм. Хэрэв танд дараах арьсны ноцтой урвал илэрвэл даруй эмчид хандаарай: арьсан доорх булдруу, цэврүүт улаан тууралт, гуужилтад идээт тууралт (эксантематозын идээт үрэвсэл).
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Ремедика ХХК, Ахарнон гудамж, Лимассолын үйлдвэр, 3056 Лимассол, Кипр