Skip to Content

Фамоцид 20мг №30

https://monmedical.mn/web/image/product.template/13263/image_1920?unique=ae748dd

3'510.0000 ₮ 3510.0 MNT 3'510.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

ЭМД Жортой

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА

  • Фамотидиныг эмчилгээнд хэрэглэхийн өмнө эхлээд ходоодны хорт хавдрыг авхуулна.
  • Зөвхөн зайлшгүй шаардлагатай үед жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэнэ.
  •  Хүүхдэд үзүүлэх аюулгүй байдал, эмчилгээний үр нөлөө тогтоогдоогүй байна.
  • Бөөрний үйл ажиллагаа буурсан өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

ГАЖ НӨЛӨӨ

Дараах гаж нөлөөг мэдээлэгдсэн: толгой өвдөх, толгой эргэх, өтгөн хатах, суулгах.

Бусад гаж нөлөө:

  • Халуурах, астени, ядрах
  •  Зүрх судасны систем: хэм алдагдал, АВ зангилааны хориг, зүрх дэлсэх.
  • Ходоод гэдэсний замаас: цөс зогсонгишлын шарлалт, элэгний ферментийн өөрчлөлт, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, хоолны дуршил буурах, ам хуурайших.
  •  Цусны: агранулоцитоз, панцитопени, лейкопени, тромбоциропени (ховор).
  • Хэт мэдрэгшил: анафилакси, ангиоэдема, нүд ба нүүрний хаван, чонон хөрвөс, тууралт, коньюктивит.
  •  Яс-булчингийн: булчингийн агшилт, артралги.
  • Төв мэдрэлийн систем: хий үзэгдэл, будилах, цочромтгой болох, сэтгэл гутрал, сэтгэл түгшил, бэлгийн сулрал, парестези, нойргүйдэл, нойрмоглох.
  • Амьсгалын замын: бронхоспазм
  • Арьс: үс халцрах, батгаших, загатнах, арьс хуурайших, улайх.
  • Бусад: чих шуугих, бэлгийн сулрал, гинекомасти (ховор тохиолддог).

НАЙРЛАГА

Хальсан бүрхүүлт шахмал бүрд: Фамотидин 20 мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

  • Ходоодны хөнгөн явцтай идэвхтэй шархлаа ба дээрх гэдэсний идэвхтэй шархлааны богино хугацааны эмчилгээнд
  • Идэвхтэй шархлааны эдгэрэлийн дараах дээрх гэдэсний шархлаат өвчтөний барих эмчилгээнд
  • Ходоод улаан хоолойн сөргөө өвчний богино хугацааны эмчилгээ.
  • Эмгэгээр шүүрэл ихсэх нөхцөл, ялангуяа Золлингер-Эллисоны хам шинж, олон дотоод шүүрлийн булчирхайн аденом зэрэгт хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Ачааллах эмчилгээнд: өдөрт нэг удаа унтахын өмнө 40 мг эсвэл 20мг тунгаар өдөрт 2 удаа ууна. Өвчтөнүүдэд ихэвчлэн 4 долоо хоног хэрэглэнэ; 6-8 долоо хоногоос илүү хугацаанд хэрэглэх шаардлага байхгүй.
  • Барих эмчилгээ: өдөрт нэг удаа унтахын өмнө 20 мг тунгаар ууна.

Шүүрэл эмгэгээр ихэссэн нөхцөлд (Золлингер-Эллисоны хам шинж, олон дотоод шүүрлийн булчирхайн аденома) 20 мг тунгаар 6 цагийн зайтай ууна.

• Ходоодны хөнгөн хэлбэрийн шарх: Цочмог үеийн эмчилгээ: унтахын өмнө өдөрт нэг удаа 40 мг

• Ходоод улаан хоолойн сөргөө: 6 долоо хоног хүртэл 20 мг-р өдөрт 2 удаа. Улаан хоолойн улайлт, шархлаа зэрэг өвчний эмчилгээнд 20-40 мг-аар өдөрт 2 удаа, 12 долоо хоног хүртэл хэрэглэнэ.

• Шүүрэл хэт ихэссэн эмгэгүүд (Золлингер-Эллисоны хам шинж, дотоод шүүрлийн олон булчирхайн аденома). Эхлэх тун: 6 цаг тутамд 20 мг. Зарим өвчтөнд эхлэх тун өндөр шаардлагатай байж болно. Золлингер-Эллисоны хүнд хэлбэрийн хам шинжтэй зарим өвчтөнд 6 цаг тутамд 160 мг-аас дээш тунгаар хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

 ПТ САНБЭ ФАРМА, Индонези