АНХААРУУЛГА
n vitro-д орчинд үл нийцэлтэй нь тогтоогдсон тул дараах бэлдмэлүүдтэй хамт (нэг тариурт) хэрэглэж болохгүй: бензилпенициллин ба оксациллин (антибиотик тунадасжиж, идэвхгүйжсэн), макролидүүд (уусдаггүй тунадас үүсдэг); хлорамфеникол (тунадасжих); В12 витамин (кобальт ионууд нь В2 витаминыг задалдаг); Витамин С (В6 витаминыг идэвхгүй болгодог).
Витамин В комплекс тарилга нь ихэвчлэн биед сайн нийцдэг. Тарилгыг удаан тарих хэрэгтэй. Тиаминыг тарилгаар хэрэглэх үед анафилаксийн урвал үүсэж болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ. Эмийн бодист хэт мэдрэгшилтэй байж болзошгүй гэж сэжиглэж буй өвчтөнд хэрэглэхээс өмнө арьсан дор сорил тавьж, хэрэглэхийг зөвлөж байна.
ГАЖ НӨЛӨӨ
Хөнгөн, түр зуурын суулгалт, полицитеми, захын судасны тромбоз, загатнаа, түр зуурын экзантема, бүх бие хавагнасан мэт мэдрэмж төрөх, анафилаксийн шок болон нас баралт.
Найрлагын бүрэлдэхүүн хэсгүүдэд мэдрэгшил үүсэж болзошгүй. Ямар нэг гаж нөлөө илэрвэл эмийн хэрэглээг зогсооно. Булчинд тарих үед өвдөлт ажиглагдаж болно.
НАЙРЛАГА
ун шил бүр нь дараах витаминыг агуулна:Витамин В1...20мг,витамин В2.....2мг, Витамин В6......2мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Витамин В комплекс тарилга нь ихэвчлэн биед сайн нийцдэг. Үүнийг аажмаар удаан тарьж хэрэглэх хэрэгтэй. Витаминыг тарилга хэлбэрээр хэрэглэх шаардлагатай эмгэг: тухайлбал: мэс заслын өмнөх болон дараах эмчилгээ, өндөр халуурах, хүнд хэлбэрийн түлэгдэлт, бодисын солилцооны идэвхжил, жирэмслэлт зэрэг витамины хэрэгцээ ихсэх, витамины шимэгдэлт буурахад хүргэх хоол боловсруулах эрхтний эмгэг, удаан үргэлжилсэн өвчин, тамирдах, архидалт болон бусад витамины дутагдлын үед хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Ихэвчлэн 0.25-2 мл-ийг булчинд эсвэл судсанд тарина. Өндөр концентрацтай уусмалыг судсанд тарих үед тарилгын уусмалд шингэлж хэрэглэнэ.
Витамины дутагдлыг нөхөхөд тиаминыг хоногт 500 микрограмм хүртэл бага тунгаар хэрэглэхэд хангалттай. Эмчилгээний тун нь өдөрт 1-2 мл байна.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
НИНХУА ГРУПП ХХК, Хятад