Skip to Content

Колдвон Колд-Кю сироп 20мл №20

https://monmedical.mn/web/image/product.template/20790/image_1920?unique=f1f72f7

41'500.0000 ₮ 41500.0 MNT 41'500.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Хүчинтэй хугацаа: 2029-05-01
Жоргүй

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

  1. Анхааруулга
  2. Өдөрт 3 ба түүнээс дээш удаа согтууруулах ундаа тогтмол уудаг хүмүүс энэ эм эсвэл бусад халуун бууруулах, өвдөлт намдаах эм хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Учир нь энэ төрлийн эмүүд ийм хүмүүст элэгний гэмтэл үүсгэж болзошгүй юм
  3. Ацетаминофен ууж буй өвчтөнүүдэд цочмог ерөнхий эксантематоз, идээт үрэвсэл (AGEP), Стивенс-Жонсоны хам шинж (SJS), эпидермисийн хорт үхжил (TEN) зэрэг маш ховор боловч ноцтой арьсны урвалууд бүртгэгдсэн бөгөөд эдгээр хүнд хэлбэрийн ба үхэлд хүргэх арьсны урвалууд юм. Тиймээс өвчтөнд арьсны эдгээр ноцтой урвалын шинж тэмдгүүдийн талаар хангалттай мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд хэрэв энэ эмийг хэрэглэсний дараа арьсны тууралт эсвэл хэт мэдрэг байдлын бусад шинж тэмдэг илэрвэл тэр даруй хэрэглээг зогсоох хэрэгтэй.
  4. Энэ эм нь ацетаминофен агуулдаг. Ацетаминофений тунг (өдөрт 4000 мг) хэтрүүлэн хэрэглэх нь элэгийг гэмтээж болно. Тиймээс энэ эмийн хоногийн дээд тунг (4000 мг) хэтрүүлж болохгүй. Энэ эмтэй хамт ацетаминофен зэрэг бусад эмийг бүү уу.
  5. Хориглох заалт
  6. Эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг
  7. Эмийн найрлагад,бусад өвчин намдаах  халуун бууруулах , ханиадны эмийг  урд өмнө хэрэглэж байхад гуурсан хоолойн багтраа илэрч байсан бол
  8. 3 сараас доош насны хүүхэд /нярай/
  9. МАО ингибитор (сэтгэл гутралын эсрэг эм, сэтгэцийн эсрэг эм, паркинсоны эсрэг эм) хэрэглэж байгаа эсвэл хэрэглээгээ зогсоосноос хойш 2 долоо хоног болоогүй байгаа тохиолдолд
  10. Дараах эмүүдтэй хамт хэрэглэхгүй

Цэр ховхлох ханиадны эм (Ханиадны эм, цэр ховхлох), бусад ханиадны эмүүд, өвчин намдаах ба халуун бууруулах эм, тайвшруулах эм ууж хэрэглэдэг, антигистамин агуулсан дотуур уух эм (ууж хэрэглэх ринит, дотор муухайрах, харшлын эсрэг эмүүд)

  1. Дараах тохиолдолд эмч, шүдний эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай:
  2. Салхин цэцэг, томуу, томуугийн халдварын сэжигтэй нярай хүүхдүүд (хэрэв дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрвэл энэ нь ховор боловч ноцтой өвчин болох Рэйгийн хам шинжийн анхны шинж тэмдэг байж болзошгүй тул эмчид хандаарай).
  3. 3 сараас доош насны хүүхдэд энэ эмийг хэрэглэхээс зайлсхий. 3 сараас 2 хүртэлх насныханд эмчийн зөвлөгөө шаардлагатай бөгөөд эмийг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л өгнө. Хэрэв энэ эмийг нярай болон 2-оос доош насны хүүхдэд хэрэглэх бол асран хамгаалагчдад мэдэгдэн анхааралтай ажиглах шаардлагатай.
  4. Хэрэв өөрөө болон эцэг эх, ах, эгч дүүс нь хавьтлын дерматит, бронхит, харшлын ринит, мигрень, хүнсний харшил гэх мэт өвчнөөр өвчилдөг бол.
  5. Эмээр үүсгэгдсэн харшлын шинж тэмдэгтэй (жишээ нь: халуурах, тууралт гарах, үе мөч өвдөх, багтраа, загатнаа гэх мэт) хүмүүс.
  6. Элэг, бөөр, зүрхний өвчин, бамбай булчирхайн өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, ходоод, дээрх гэдэсний шархлаа, глауком (жишээ нь, нүд өвдөх, хараа бүдэгрэх гэх мэт) болон шээхэд асуудалтай хүмүүс, өндөр настан, бие султай, эсвэл өндөр халуурсан хүмүүс.
  7. Ходоод хорсох, ходоод хямрах, гэдэс өвдөх, цус алдах зэрэг ходоод гэдэсний замын байнгын эсвэл давтан асуудалтай хүн.
  8. Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай эмэгтэй, хөхүүл эх.
  9. Эмч, шүдний эмчийн эмчилгээт хүмүүс (чихрийн шижин, тулай, антикоагулянт, стероид гэх мэт эмүүд хэрэглэж буй)
  10. Ханиалгын дараах шинж тэмдэг илэрвэл: Тамхи татах, багтраа, архаг бронхит, эмфизем, ханиалгах, архаг ханиалгах, халуурах, тууралт гарах, толгой өвдөх, цэр их хэмжээгээр гарах зэрэгт заавал зөвлөгөө авах шаардлагатай.
  11. Дараахи тохиолдолд энэ эмийн хэрэглээг нэн даруй зогсоож эмч, эм зүйч, шүдний эмчтэй зөвлөх хэрэгтэй.
  12. Энэ эмийг хэрэглэхэд дараах шинж тэмдэг илэрвэл: тууралт [цусархаг улайлтад], загатнах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршилгүй болох, өтгөн хатах, хавагнах [хавдар], шээхэд асуудалтай (тасралтгүй эсвэл хүнд), ам цангах (тасралтгүй эсвэл хүчтэй), толгой эргэх, түгшүүр төрөх, чичрэх, нойргүйдэх гэх мэт.
  13. Эмийн хэрэглээнээс үүдэн ховор тохиолдох хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрвэл
  14. Шок (Анафилакс, Анафилактик шок )

Энэ эмийг хэрэглэснээр царай цонхийх, гар хурууны үзүүр хөрөх, хөлрөх,  тууралт илрэх, амьсгал давхцах, цээж барих, хавагнах (хавдах) зэрэг шинж тэмдэг илэрвэл

  1. Мукокутаноокуляр хам шинж (Стивен Жонсоны сондром), эпидермийн үхжилт хордлого (Lyell хам шинж)

Тууралт, халуу оргих ( хамар битүүрэх, улайх) ба өндөр халуурах, түлэгдэлттэй төстэй  цэврүү таны бүх биеийн арьсаар, нүд ба амны салст бүрхүүлээр гарвал

  1. Гуурсан хоолойн багтраа
  2. Элэгний үйл ажиллагаа алдагдах: Бүх бие шарлалт (Арьс ба нүдний цагаан шарлах) илэрч болно.
  3. Уушигны завссрын эдийн үрэвсэл :Амьсгаадах, амьсгаа давхцах, ба халуурч ханиалгах
  4. Энэ эмийг 5, 6 удаа хэрэглэсний дараа шинж тэмдэг сайжрахгүй байгаа тохиолдолд эмчид хандана.  
  5. Энэ эмийг хэрэглэх үеийн бусад сэрэмжлүүлэг  
  6. Зөвлөсөн тун, хэрэглээг дагаж мөрд.  
  7. Удаан хугацааны турш тасралтгүй хэрэглэж болохгүй.
  8. Хүүхдэд асран хамгаалагчийн хяналтан дор хэрэглэх ёстой.
  9. Энэ эмийг уух явцад согтууруулах ундааг хориглоно.  
  10. Нойрмоглуулж болзошгүй тул машин жолоодох, механизмтай ажиллахаас зайлсхий.
  11. Барбиталууд, сэтгэл гутралын эсрэг гурван цагирагт эмүүд, согтууруулах ундаа хэрэглэдэг өвчтөнүүд их хэмжээний ацетаминофенийг задлах чадвар буурсан байх тул энэ нь ацетаминофений плазмын хагас задралын хугацааг нэмэгдүүлдэг
Хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаалгах, хоолой өвдөх, ханиалгах, цэр гарах, жихүүдэс хүрэх  (ханиаднаас үүдэлтэй бие хүйт оргих, арзайх ), халуурах, толгой өвдөх, үе мөч  ба булчингаар өвдөх зэрэг ханиадны шинж тэмдэгийг бууруулахад хэрэглэнэ.

Нэг уутаар өдөрт 3 удаа, хоолноос хойш 30 минутын дараа ууна. Тун хоорондын зай ерөнхийдөө 4 цаг байна.

  • 15-аас дээш насныхан: 20 мл (1 уут)
  • 11–14 насныхан: 13 мл (2/3 уут)
  • 7–10 насныхан: 10 мл (1/2 уут)
  • 3–6 насныхан: 6.5 мл (1/3 уут)
  • 2 настай: 5 мл (1/4 уут)

2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй. Хэрэв зайлшгүй шаардлагатай бол эмчтэй зөвлөлдөнө үү.

Савлагаа бүрд (20мл):

  • Идэвхтэй нэгдэл:

Ацетаминофен (KP)…………………………………………325  мг

Хлорфенамин Малеат (KP)…………………………………2.5  мг

Декстрометорфан Гидробромид Гидрат (KP)…………… .16  мг

Дл-Метилэфедрин гидрохлорид (KP)……………....……....21  мг

Гуафанезин (KP)……………………………………..............83  мг

Усгүй Каффейн (KP)…………………………………….......25  мг

  • Бусад:

(Нөөшлөгч) Натрийн бензоат 12 мг

(Өнгө оруулагч) Аллүра Улаан AC

(Бусад) D-Сорбитолын уусмал, өтгөрүүлсэн глицерин, Лемоны амтлагч, Сукралоз, Стевион 100S, Усгүй лимоны хүчил, Натрийн цитрат гидрат, Ацесульфам калий, Алимны гаа амтлагч, Динатрийн эдетат гидрат, Натрийн хлорид, Ксилитол, Ксантан бохь, Цэвэршүүлсэн ус, Повидон K30, Пропилен гликол