Skip to Content

Дексаметазон-Дарница 4мг/мл 1мл №10

https://monmedical.mn/web/image/product.template/12681/image_1920?unique=566c2bd

7'000.0000 ₮ 7000.0 MNT 7'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Хүчинтэй хугацаа: 2027-05-30

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА

Глюкокортикостероид эмчилгээг эхлэхийн өмнө болон явцад нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ, гликемийн түвшин, цусны сийвэнгийн электролитын агууламж зэргийг хянаж байх хэрэгтэй.

Дексаметазон эмчилгээний явцад (ялангуяа удаан хугацааны) нүдний эмчийн хяналтанд байж артерийн даралт, ус эрдсийн солилцоо, ялангуяа цусны сийвэнгийн калийн түвшин, захын цусны зураглал, гликемийн түвшинг хянаж байх хэрэгтэй.                                                                               

ГАЖ НӨЛӨӨ
Гаж нөлөөний илрэх давтамж нь эмийн бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацаанаас хамаарна.

Богино хугацааны эмчилгээний үед илрэх гаж нөлөө. Сэтгэцийн талаас: сэтгэцийн өөрчлөлт,Хоол боловсруулах замын талаас: шархлаат өвчин, цочмог панкреатит.Бодисын солилцооны талаас: нүүрс ус боловсруулах чадвар буурах, хоолны дуршил нэмэгдэх, биеийн жин нэмэгдэх, гипертриглицеридеми.Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны талаас: бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа түр хугацаанд дарангуйлагдах.Дархлаа тогтолцоо, арьс, арьсан доорх өөхөн эслэг талаас: хэт мэдрэгших урвал.

Удаан хугацааны эмчилгээний үед илрэх гаж нөлөө.Зүрх судасны эрхтэн тогтолцооны талаас: артерийн даралт ихсэх, телеангиоэктази.Харааны эрхтний талаас: катаракта, нүдний даралт ихсэх өвчин.Бодисын солилцооны талаас: таргалалтДотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны талаас: бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа удаан хугацаанд дарангуйлагдах, хүүхдэд өсөлт зогсох, эпифизын өсөлтийн бүс эрт хаагдах.Араг яс, булчингийн тогтолцоо, холбогч эдийн талаас: булчингийн хатингаршил, яс сийрэгжих, урт ясны хугарал, ясны асептик үхжил.Дархлаа тогтолцоо, арьс, арьсан доорх өөхөн эслэг талаас: дархлалын хариу урвал муудах, халдварт өртөмхий болох, арьс нимгэрэх.

Дексаметазон эмчилгээний үед эрхтэн тогтолцооны талаас гарах гаж нөлөө.


НАЙРЛАГА

Идэвхитэй үйлчлэгч бодис: дексаметазон 

1мл уусмалд дексаметазон натри фосфат 4мг агуулагдана,

Туслах бодис: натри гидрофосфат додекагидрат, кали дигидрофосфат, глицерин, бензилийн спирт, эдетат динатри (трилон Б), тарилгын ус

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 
Дексаметазоныг яаралтай тохиолдолд эсвэл амаар уух боломжгүй үед судсаар юмуу булчинд тарьж хэрэглэнэ.

Эмийн бэлдмэлийн тунг өвчний шинж, эмчилгээний үргэлжлэх хугацаа, глюкокортикостероид тэсвэрлэх чанар, организмын хариу урвал зэргээс хамааруулан өвчтөн бүрт нарийн тогтооно.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Судсаар болон булчинд тарих: Бэлдмэлийг эхлэх тун болох 0,5-аас 9мг/хоногт тунгаар хэрэглэх ба шаардлагатай бол тунг нэмэгдүүлнэ. Дексаметазоны эхлэх тунг эмнэл зүйн шинж тэмдэг илэртэл хийгээд дараа нь эмнэл зүйн үр нөлөө бүхий хамгийн доод тун хүртэл бууруулна. Тодорхой хугацаагаар буюу хэдэн өдөр өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд дараагийн хэдэн өдрийн турш эсвэл урт хугацаанд тунг аажим бууруулна.

Хэсэг газар хийх: Бэлдмэлийг ихэнхдээ 0,2-6мг тунгаар хийнэ, тухайлбал:

    • Том үенд (жишээ нь өвдөгний) -2-4мг
    • Жижиг үенд (жишээ нь, сарвууны, эрүүний) – 0,8-1мг,
    • Үений хүүдий 2-3мг,
    • Шөрмөсний хүүдий – 0,4-1мг
    • Зөөлөн эдийн нэвчдэст -2-6мг,
    • Зангилаанд -1-2мг,

Үенд 3-4 сарын дараа давтан хийнэ. Нэг үенд амьдралын туршид 3-4 удаа л тарилга хийдэг. Олон дахин давтамжтай үенд хийхэд үений мөгөөрс, ясны эдийн үхжил үүсгэх аюултай. Үенд тарилга хийхдээ нэг дор хоёроос илүү үенд хийхийг хориглоно.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ЧАО “Дарница” эмийн үйлдвэр, Украйна