Skip to Content

Метронидазол 500мг №100

https://monmedical.mn/web/image/product.template/12728/image_1920?unique=1151858

20'000.0000 ₮ 20000.0 MNT 20'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Хүчинтэй хугацаа: 2030-07-31
ЭМД Жортой

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА

  • Метронидазол хөхний сүүгээр ялгарах тул хөхүүл эх болгоомжтой хэрэглэнэ. Метронидазол ихэсийн хориг нэвтэрэх тул жирэмсний  хоёр, гурав дах долоо хоногуудад болгоомжтой хэрэглэнэ.
  •  Төв мэдрэлийн системийн эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Учир нь мэдрэлийн ситемийн хямрал үүсгэх тул энэ үед эмийн тунг бууруулах болон эмийн хэрэглээг зогсооно.
  • Метронидазолын эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэвэл хэвлийгээр татах, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, нүүр хөөх шинж илрэнэ.
  •  Метронидазолыг удаан хугацаанд хэрэглэвэл цусны шинжилгээ хийх ёстой.
  •  Элэгний эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийн тунг бууруулж болгоомжтой хэрэглэнэ.
  •   Амёбаар үүсгэгдсэн халдварыяян эмчилгээнд хүүхдэд хэрэглэсэн аюулгүй хэрэглээ, үр дүнгийн үзүүлэлт байхгүй.

ГАЖ НӨЛӨӨ

  • Дотор муухайрах, анорекси, өрц орчим өвдөлт үүссэн талаар тэмдэглэгдсэн.
  • Ноцтой гаж нөлөөнд: захын мэдрэлийн эмгэг, таталдаа үүссэн
  • Эвгүй амт, хэлний өнгөр, дотор муухайрах, бөөлжих, ходоод гэдэсний хямрал зэрэг давтамжтай илэрсэн.
  • Чонон хөрвөс, арьсны тууралт, загатнаа, судасны хаван, анафилаксын урвал (ховор)  
  • Ховор тохиолдол: унтаарах, толгой эргэх, толгой өвдөх, атакси, шээс хар гарах(метронидазолын хувирлын бүтээгдэхүүн)

НАЙРЛАГА
шахмал бүрд: метронидазол 500 мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

  • Trichomonas vagnalis –р үүсгэгдсэн уретрит, вагинит
  •  Амёбын цусан суулга (нарийн гэдэс, элэгний амёб)
  • Мэс заслын дараах анаэроб нянгийн халдвараас урьдчилан сэргийлэлт
  •  Giardia lambliasis үүсгэгдсэн халдвар

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Уг бэлдмэлийг хоолны дараа ууна.

Амёб:

  • Насанд хүрэгчид, гэдэсний амёб: 750 мг тунгаар өдөрт 3 удаа 5-10 хоног
  • Насанд хүрэгчид, элэгний амёб: 750 мг тунгаар өдөрт 3 удаа 5-10 хоног
  • Хүүхэд: 3-50 мг\кг тунгаар 24 цагт 3 хуваан 10 хоног

Трихомонат:

  • Трихомониазын халдвар дахин авахаас сэргийлэхийн тулд өвчтөний эхнэр, нөхөр хоёрт тунг өгнө.
  • Насанд хүргэгчид: 2 гр, өдөрт нэг удаа; эсвэл 500 мг, өдөрт 2 удаа; эсвэл 250 мг-аар өдөрт 3 удаа 7 хоног дараалан хэрэглэнэ.
  • Хүүхэд: 15 мг\кг хоногийн тунг 3 хуваан 7-10 хоног

Жиардиасис:

  • Насанд хүргэгчид: 250-500мг -аар өдөрт 3 удаа, 5-7 хоног эсвэл 2гр -аар өдөрт 1 удаа, 3 хоногийн турш ууна.
  • Хүүхэд: 5 мг\кг тунгаар өдөрт 3 удаа 5-7 хоног

Анаэроб нянгаар үүсгэгдсэн халдварууд

  • Ноцтой халдваруудын эхний эмчилгээнд Метронидазолыг венийн судсанд хийнэ.
  • Насанд хүрэгчид: 7,5 мг\кг тунгаар 6 цагаар (насанд хүрэгчидэд 70 кг жинд ±500 мг), өдөрт дээд тун 4 г-р 7-10 хоног              

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ПТ БЕРНОФАРМ, Индонез