Skip to Content

Метромикон-Нео №14 эмэгтэйчүүдийн лаа

https://monmedical.mn/web/image/product.template/12724/image_1920?unique=4b2d461

30'000.0000 ₮ 30000.0 MNT 30'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Хүчинтэй хугацаа: 2029-01-31
Жортой

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА

Болгоомжлол хүнд хэлбэрийн элэгний үйл ажиллагааны алдагдал (порфирию), цусны өөрчлөлт (лейкопени), мэдрэлийн системийн эмгэг үед шаардагдана.   Эм хэрэглээний үед бэлгийн хавьтлыг хязгаарлана. Лааг хэрэглэх үед латекс, резинэн (бэлгэвч) жирэмслэлтээс хамгаалах механик найдвартай арга хэрэглэнэ.

Дахин халдварлагдахаас сэргийлж бэлгийн хамтрагчийг хамт эмчлэх ба үтрээний трихомонад үед бэлдмэлийг ууж хэрэглэнэ.Эмчилгээний үед, ээлж эмчилгээний дараах 24-48 цагт согтууруулах ундаанаас зайлсхийнэ (дисульфирамин төст урвал илэрч болно). Бэлдмэлийн хэрэглээнд элэгний фермент, сахрын цусан дах түвшин өөрчлөгдөнө (гексокиназ аргаар).

ГАЖ НӨЛӨӨ

Хэсэг газрын урвал: халуун оргих, ялангуяа эмчилгээний эхэнд загатнах шинж илрэх ба энэ нь салст бага зэрэг цочирсноор үүсэх тул эмийн хэрэглээг зогсоох шаардлагагүй.

Ходоод гэдэсний замд: хэвлийгээр өвдөх, агчил үүсэх, аманд металл амтагдах, ам хатах, суулгах, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих

Мэдрэлийн системд: толгой өвдөх, хөдөлгөөний эмгэг (атаксия), толгой эргэх, сэтгэцийн хөөрөл үүсэх, захын мэдрэлийн үрэвсэл (удаан хугацаанд хэрэглэхэд), таталт.

Цусны системд: лейкопени.

Харшлын урвал: арьсны тууралт, чонон хөрвөс зэрэг шинж үүсэж болно.

НАЙРЛАГА

1 лаанд: Идэвхтэй бодис: метронидазол – 500 мг, миконазол нитрат – 100 мг; Туслах бодис: хатуу тос.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Үтрээний мөөгөнцөр, трихомонад, бактерын халдвар, хавсарсан халдваруудад хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Өдөрт 1 удаа унтахын өмнө дараалан 14 хоног эсвэл өглөө оройд 1 ширхэг лаа, нийт 7 хоног хэрэглэнэ.Үтрээний дахилтат халдварын үед өглөө, оройд 1 ширхэг лаа, нийт 14 хоног хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ООО "ФАРМАПРИМ", Молдов улс