АНХААРУУЛГА
- Хэрэв та клотримазол эсвэл бэлдмэлийн найрлага дах бусад нэгдэлд харшилтай
- Сарын тэмдэгийн үед хэрэглэхэд үр дүнгүй байж болно
ГАЖ НӨЛӨӨ
Бусад эмийн нэгэн адил зарим хүмүүс үтрээний шахмалаас харшилтай байж болно. Хэрэв та харшилтай бол эмийг хэрэглэсний дараа шууд шинж тэмдэг илрэх болно. Хэрэв танд харшлын урвал илрэх, улайх, түлэгдэх, өвдөх, загатнах, хавдах зэрэг шинж тэмдэг илэрвэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглээг зогсоож, эмчид шууд мэдэгдэх эсвэл хамгийн ойрын эмнэлэгт хандаарай.
Харшлын урвалд:
- Тууралт.
- Залгих, амьсгалахад хүндрэлтэй
- Уруул, нүүр, хоолой, хэл хөө хавдах
- Ядрах, сул дорой болох.
- Дотор муухайрах.
Ховор тохиолдолд танд дараах шинж илэрч болно:
• Халуун оргих, цочрох
НАЙРЛАГА
Клотримазол 500 мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Микорил нь үтрээний хөхөнцөрийг эмчлэхэд зориулагдсан. Үүнийг халдварын голомтыг эмчлэхийн тулд үтрээнд хийн хэрэглэнэ. Микорилийн идэвхтэй бодис нь азолын бүлэгт багтах клотримазол юм. Энэ нь үтрээний хөхөнцөр зэрэг халдварын эсрэг хэрэглэх мөөгөнцрийн эсрэг бодис юм.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Энэ эмийг яг энэ зааварт заасны дагуу эсвэл таны эмч, эм зүйчийн зөвлөгөөгөөр хэрэглээрэй. Хэрэв та итгэлгүй байгаа бол эмч, эм зүйчээсээ лавлана уу.
Микорил 500мг үтрээний шахмал: өдөрт нэг шахмалаар нэг шөнө үтрээнд хийнэ.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Ремедика ХХК, Кипр