Skip to Content

Метилдопа 250мг №100

https://monmedical.mn/web/image/product.template/12874/image_1920?unique=41874c2

45'000.0000 ₮ 45000.0 MNT 45'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

ЭМД Жортой

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА

Метилдопа хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй ярилцана уу. 

  • Хэрэв та цусны өвчин, гемолитик цус багадалтай бол.
  • Хэрэв та элэгний эмгэгтэй бол.
  • Хэрэв та шарлалттай (арьс, нүдний салст шарлах).
  • Хэрэв та халууралтай.
  • Ямар нэгэн хэвийн бус хөдөлгөөнтэй бол (өөрийн эрхгүй).

Хэрэв та диализ, мэс засал хийлгэх эсвэл цус сэлбэх гэж байгаа бол Метилдопа эмчилгээ хийлгэж байгаагаа эмчдээ хэлэх хэрэгтэй, учир нь метилдопа эдгээрт нөлөөлж болзошгүй.

ГАЖ НӨЛӨӨ

Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болзошгүй ч хүн бүрд тохиолддоггүй.Хэрэв танд дараах гаж нөлөөний аль нэг нь ноцтой бөгөөд эмнэлгийн тусламж авах шаардлагатай бол даруй эмчид хандаарай:

  • Харшлын урвал – амьсгал давчдах, арьсны тууралт эсвэл загатнах, чонон хөрвөс, уруул, нүүр, хэл хавагнах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • Халуурах, үе мөч өвдөх.
  • Цээжээр өвдөх, зүрхний цохилт удаашрах, зүрхний бах улам хүндрэх, зүрхний цахилгаан гүйдлийн асуудал (AВ хориг).
  • Арьсны хүнд хэлбэрийн урвал (жишээ нь өвдөлттэй улайлт, дараа нь Арьсны давхарга цэврүүтэх, халцрах).
  • Шарлалт, элэгний үрэвсэл зэрэг элэгний асуудал - арьс, нүд шарлах, заримдаа халуурах, өтгөн цагаан гарах, шээс хар гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  • Гэдэсний үрэвсэл (колит) -ын улмаас гэдэс өвдөх, суулгах.
  • Нойр булчирхайн үрэвслийн улмаас гэдэс болон нурууны хүчтэй өвдөлт (нойр булчирхайн үрэвсэл).

НАЙРЛАГА
Хальсан бүрхүүлт шахмал бүрд 250 мг усгүй метилдопатай тэнцэх метилдопа агуулдаг.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Метилдопа шахмал дах идэвхтэй бодис болох метилдопа нь даралт бууруулах эм юм.

Метилдопа нь "альфа адренерги агонистууд" гэж нэрлэгддэг эмийн бүлэгт багтдаг. Метилдопа нь цусны даралтыг бууруулах байгалийн химийн бодис болж хувирдаг.Метилдопа нь цусны даралт ихсэлт эсвэл цусны даралт ихсэх өвчнийг эмчлэхэд зориулагдсан байдаг.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Насанд хүрэгсэд: Эхний хоёр өдрийн ердийн эхлэх тун нь өдөрт 2-3 удаа 250 мг байна. Таны эмч таны эмнэл зүйн үр дүнгээс хамаарч тунг өөрчилж болно. Хоногийн дээд тун 3000 мг-аас ихгүй байх ёстой.

Өндөр настан :Ердийн эхлэх тун нь өдөр бүр 250 мг-аас ихгүй байна. Дараа нь эмч тунг аажмаар нэмэгдүүлж болно. Хоногийн дээд тун 2000 мг-аас ихгүй байх ёстой.

Хүүхдийн хэрэглээ: Эмч хүүхдийн жингээс хамаарч шахмалын хэмжээг тогтооно. Ердийн эхлэх тун нь өдөр бүр биеийн жингийн кг тутамд 10 мг байна. Энэ тунг өдөрт хоёроос дөрвөн тунгаар авна. Таны эмч хүүхдэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс хамаарч тунг өөрчилж болно. Хүүхэд хоногийн дээд тун кг тутамд 65 мг-аас ихгүй эсвэл 3000 мг-аас ихгүй (аль нь бага байна).

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

Ремедика ХХК, Кипр