АНХААРУУЛГА
- Ерөнхий: эм хэрэглэх үед ядрах, толгой эргэх, нойрмоглох шинж ажиглагдаж болно. Эдгээр шинж тэмдэг үүссэн даруй эмийн хэрэглээг зогсоох эсвэл тунг бууруулна.
- Эм хэрэглэж буй өвчтөн жолоо барих, механизмтай ажиллахыг хориглоно.
- Элэгний эмгэгтэй өвчтөнд эмийг болгоомжтой хэрэглэнэ.
- Жирэмсэн болон хөхүүл үе: Жирэмсэн үед хэрэглэх аюулгүй байдал судлагдаагүй байна. Жирэмсэн үед ЭПРИНОК-ийг зөвхөн эмийн эмчилгээний үр дүн нь учирч болзошгүй эрсдэлээс илүү байх тохиолдолд л хэрэглэнэ. Хөхөөр хооллох үед энэ эмийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна, эсвэл энэ эмийг хэрэглэх гэж байгаа бол өвчтөн хөхүүлэхээ болихыг зөвлөж байна.
- Хүүхдэд хэрэглэх аюулгүй байдал судлагдаагүй байна.
ГАЖ НӨЛӨӨ
- Элэг: Зарим тохиолдолд элэгний үйл ажиллагааны алдагдал үүсэж болзошгүй тул өвчтөний элэгний үйл ажиллагааг анхааралтай ажигла. Хэрэв ямар нэг эмгэг өөрчлөлт ажиглагдвал эмийг зогсооно.
- Бөөр: Зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсэж болзошгүй тул өвчтөний бөөрний үйл ажиллагааг анхааралтай ажиглана. Хэрэв ямар нэг эмгэг өөрчлөлт ажиглагдвал эмийг зогсооно.
- Цус: Зарим тохиолдолд цусны гемоглобины хэмжээ өөрчлөгдөж болно. Цусны шинжилгээ болон бусад хяналтыг хийх хэрэгтэй. Хэрэв ямар нэг эмгэг өөрчлөлт илэрвэл эмийг зогсооно.
- Арьс судлал: Зарим тохиолдолд эмийг хэрэглэхтэй холбоотой тууралт зэрэг арьсны эмгэг шинж тэмдгүүд илэрч болзошгүй.
- Сэтгэц-мэдрэл: Нойргүйдэх, толгой өвдөх, ядарч сульдах, хөшүүн болох, эсвэл мөчдийн мэдээ алдах, чичирч салганах зэрэг шинж тэмдэг илэрч болно.
- Ходоод гэдэс: Дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах, ходоод гэдэс хямрах, ам хуурайших, өтгөн хатах, гүйлгэх, хэвлийгээр өвдөх, гэдэс цанхайж дүүрэх, баас шингэрэх эсвэл ходоод гэдэсний замын бусад шинж тэмдгүүд илэрч болно.
- Шээсний зам: Зарим тохиолдолд шээс хаагдах (анури), шөнө шээс хүрэх (ноктури), давсаганд шээс үлдэх мэдрэмж буюу шээсний замын эмгэгийн бусад шинж тэмдэг илэрч болно.
- Системийн: Зарим тохиолдолд бие сульдах, толгой эргэх, ядрах шинж илэрч болно.
- Бусад: Үе үе нүүр улайх, хөлрөх шинж тохиолддог.
НАЙРЛАГА
Сахаран бүрхүүлт шахмал бүрд: Эперисоны гидрохлорид 50мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Яс-булчингийн чангарал бүхий өвчний шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Насанд хүрэгчдэд: 1 шахмалаар өдөрт гурван удаа хоолны дараа ууна. Тунг өвчтөний нас, шинж тэмдгээс хамааран тохируулна.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
САНБЭ ФAРMA ,Индонези