Skip to Content

Амоксан 125мг/5мл 60мл сироп

https://monmedical.mn/web/image/product.template/13322/image_1920?unique=e6f105b

8'000.0000 ₮ 8000.0 MNT 8'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Жортой

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

АНХААРУУЛГА

  • Амоксациллиныг эмчилгээнд хэрэглэхийн өмнө урьд нь пенициллинд харшил үүсэж байсан эсэхийг сорилоор заавал тогтооно.
  • Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд Амоксациллиныг болгоомжтой хэрэглэнэ.
  • Удаан хугацааны эмчилгээний явцад бөөр, элэгний үйл ажиллагаа, цусыг үе шаттайгаар хянах шаардлагатай
  • Бөөрний эмгэгтэй эмчлүүлэгчийн сийвэн болон шээсэнд эмийн хэмжээг хянах хэрэгтэй.
  • Амоксациллиныг бусад антибиотиктой хавсруулан хэрэглэхэд давтан халдвар (Pseudomonas, Enterobacterium, S.aureus, Candida –ийн шалтгаант) авч болзошгүй. Ийм тохиолдолд эмчилгээг зогсоож тохирох эмчилгээг хийх хэрэгтэй.
  • Амоксациллин нь тархи нугасны, үений шингэнд нэвтэрдэггүй тул тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл болон үений эмчилгээнд хэрэглэхгүй.
  • Лимфотик лейкеми өвчтэй эмчлүүлэгчид Амоксациллины хэрэглэхэд арьсанд тууралт илэрч болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ.
  • Амоксациллин хэрэглэх үед бүдүүн гэдэсний хүнд хэлбэрийн үрэвсэл үүсэж болзошгүй.

ГАЖ НӨЛӨӨ

  • Улайралд гүвдрүүт тууралтууд, чонон хөрвөс, арьсны тууралт, сийвэнгийн өвчин зэрэг хэт мэдрэгшлийн хариу урвалууд
  • Пенициллинд харшилтай эмчлүүлэгчид хүнд хэлбэрийн, үхэлд хүргэх харшлын урвал болох анафилакси үүсэх
  • Дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын өөрчлөлт илрэх
  • Цусанд өөрчлөлт гарах (ихэвчлэн эргэх шинжтэй)

НАЙРЛАГА
Усанд уусгасан 5мл тутамд Амоксациллин 125мг/250мг –тай тэнцэхүйц Амоксициллин Тригидрат USP агуулагдана.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэдсэн дараах халдваруудын эмчилгээнд:

  • Арьс, зөөлөн эдийн халдварууд: пеницилиназа ялгаруулдаггүй Staphylococcus, Streptococcus, E. coli.
  • Амьсгалын замын халдварууд: H. influenza, Streptococcus, Strep.pneumoniae, пеницилиназа ялгаруулдаггүй Staphylococcus, E. coli.
  • Шээс бэлгийн замын халдварууд: E. coli, P. Mirabilis, Strep.faecalis.
  • Заг хүйтэн: Neisseria gonorrhoeae (пенициллиназа ялгаруулдаггүй)

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Насанд хүрэгчид, ≥ 20 кг жинтэй хүүхдэд: 250 мг – 500 мг тунгаар 8 цагаар.
  • <20 кг жинтэй хүүхдэд: хоногт 20 – 40 мг/кг тунгаар тооцон хувааж 8 цагаар
  • Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд тунг багасган хэрэглэнэ. Хэвлийн диализ хийлгэж буй өвчтөнүүдэд санал болгох хамгийн их тун нь өдөрт 500 мг байна.
  • Шээсний замын гонококкын халдварт: Амоксациллин 3г тунгаар нэг удаа.
  • 8кг-с дээш жинтэй хүүхдэд хуурай сироп өгнө.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
ПТ САНБЭ ФАРМА,  Индонез улс