АНХААРУУЛГА
Жирэмсэн: Ондансетрон нь амьтдад тератоген нөлөө үзүүлээгүй. Хүнд хийгдсэн туршлага гэж байдаггүй. Бусад эмийн нэгэн адил Oндансетроныг жирэмсэн үед, ялангуяа 1-р гурван сард хэрэв өвчтөнд хүлээгдэж буй үр дүн нь урагт учирч болзошгүй эрсдлээс давж гарахгүй гэж үзвэл хэрэглэхийг хориглоно,
- Хөхүүл: Ондансетрон нь хархны хөхний сүүгээр ялгардаг болохыг туршилтаар тогтоосон. Тиймээс Ондансетрон хэрэглэж буй эхчүүд хүүхдээ хөхөөр хооллохгүй байхыг зөвлөж байна.
ГАЖ НӨЛӨӨ
- Дараах гаж нөлөө ажиглагдаж болно: толгой өвдөх, толгой, өрц орчим халуун оргих, аминотрансфераза түр зуурын шинж тэмдэггүй нэмэгдэх.
- Ондансетрон нь бүдүүн гэдэсний дамжих хугацааг уртасгадаг бөгөөд энэ нь зарим өвчтөнд өтгөн хатах шалтгаан болдог.
- Анафилаксийн хордлого зэрэг шууд хэт мэдрэгшлийн урвалын тухай ховор мэдээллүүд байдаг.
- Ондансетроныг судсанд хурдан хийхэд харааны түр зуурын эмгэг (жишээлбэл, нүд бүрэлзэх), толгой эргэх зэрэг ховор тохиолдол бүртгэгдсэн.
- Тогтвортой эмнэлзүйн үр дагаврын тодорхой нотолгоогүйгээр хөдөлгөөн хязгаарлагдах эмгэгийн тухай ховор мэдээллүүд байдаг.
НАЙРЛАГА
хальсан бүрхүүлт каплет 8 мг, хальсан бүрхүүлт каплет бүрд: Ондансетрон HCI.2H2O тэнцэхүйц Ондансетрон 8мг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Цитотоксик хими эмчилгээ, туяа эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайрах, бөөлжилтийн эмчилгээ.
- Мэс ажилбарын дараах дотор муухайрах, бөөлжилтөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
Клиран®-ийг бусад шалтгааны улмаас бөөлжих үед хэрэглэхийг хориглоно.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Хими, туяа эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайрах, бөөлжих үед, Мэс заслын дараах дотор муухайрах, бөөлжилтөнд, Элэг, бөөрний дутагдалтай өвчтөнд
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
PT. BERNOFARM, Индонез