Трифас 5мг №30
Анхааруулга
- Тулай
- Зүрхний хүнд хэлбэрийн хэм алдагдал – ялангуяа зүрхний цохилт хэт удаашрах (зүрхний булчинд импульс үүсэх болон тархах явц илүү өндөр зэргээр алдагдах, жишээ нь синатриаль хориг эсвэл тосгуур-ховдлын хориг 2 эсвэл 3 зэрэг)
- Бие махбодын хүчил шүлтийн тэнцвэр хэвийн хэмжээнээс өөрчлөгдөх
- Литийн бэлдмэлтэй (зарим төрлийн сэтгэл унал болон сэтгэл санаа тогтворгүй болох үед хэрэглэдэг бэлдмэл) хамт хэрэглэх
- Халдварын эмчилгээнд хэрэглэдэг зарим антибиотиктой (аминогликозидүүд, цефалоспоринууд) хамт хэрэглэх
- Цусны бүрэлдэхүүн хэвийн хэмжээнээс өөрчлөгдөх (жишээ нь цусны бүлэгнэлтийг нөхцөлдүүлэгч тромбоцит дутагдах, эсвэл бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөний эритроцит дутагдах)
- Бөөр гэмтээх бодистой харьцсаны улмаас үүссэн бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт
Гаж нөлөө
- Бие махбодын хүчил шүлтийн тэнцвэрийн зохицуулга алдагдах (бодисын солилцооны шүлтшил гэж нэрлэдэг)
- Булчингийн таталт (ялангуяа эмчилгээний эхний үед)
- Цусан дахь шээсний хүчил, глюкоз, липидийн (триглицеридүүд ба холестерин) агууламж ихсэх
- Кали бага хоолны дэглэм барих үед зэрэг хэрэглэх, бөөлжих, суулгах, туулгах эм их хэмжээгээр хэрэглэх, элэгний үйл ажиллагааны архаг явцтай өөрчлөлт зэргийн суурин дээр калийн дутагдал (гипокалиеми)
- Бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацаанаас хамаарч ус ба давсны тэнцвэрийн өөрчлөлт илэрч болно, жишээ нь шингэн алдах (гиповолеми), кали ба натрийн дутагдал (гипокалиеми ба гипонатриеми)
- Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт (ялангуяа эмчилгээний эхэнд) – жишээ нь хоолны дуршил муудах, ходоод өвдөх мэдрэмж, дотор муухайрах ба бөөлжих, суулгах, өтгөн хатах
- Цусан дахь элэгний тодорхой ферментийн концентраци ихсэх (гамма-глютамилтрансфераза)
- Толгойн өвдөлт, толгой эргэх, сульдах, ядрах – ялангуяа эмчилгээний эхэнд
Шахмалыг өглөө бага хэмжээний шингэнээр даруулж залгиж ууна. Шахмалыг хоолноос хамаарахгүйгээр хэрэглэж болно.
Берлин Хеми, Герман
Торасемид 5мг
- Анхдагч артерийн гипертензийн эмчилгээнд
- Дараах эмгэг байдлын эмчилгээ болон тэдгээрийн дахилтаас сэргийлэх зорилгоор:
- Эдэд шингэн хуримтлагдах (зүрхний хаван) ба эсвэл
- Биеийн хөндийд шингэн хуримтлагдах, энэ нь зүрхний үйл ажиллагааны өөрчлөлтөөр нөхцөлддөг (зүрхний булчингийн сулрал).