Skip to Content

Ценоксим 400 №10

https://monmedical.mn/web/image/product.template/19771/image_1920?unique=6f72e64

27'000.0000 ₮ 27000.0 MNT 27'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Хүчинтэй хугацаа: 2027-11-30
Жортой

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

Анхааруулга

Цефиксим шахмалыг онцгой болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

Хэрэв дараах нөхцөл танд хамааралтай бол энэ эмийг хэрэглэхээс өмнө эмч эсвэл эм зүйчтэйгээ зөвлөлдөнө үү:

  • Та бүдүүн гэдэсний үрэвсэлт (колит) өвчтэй байсан.
  • Таны бөөр асуудалтай бол
  • Энэ эмийг уух хүн нь 10-аас доош насны хүүхэд бол.
Гаж нөлөө

Бүх эмийн адил Цефиксим шахмал нь гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт тохиолддоггүй.

Хэрэв та энэ эмийг хэрэглэсний дараа дараах гаж нөлөө илэрвэл эмчид яаралтай хандаарай.

Хүнд хэлбэрийн суулгалт

⚫ Халуурах, бие сулрах шинж бүхий усархаг суулгалт (псевдомембраноз колит)

  • Дотор муухайрах
  • Бөөлжих

⚫ Ходоод өвдөх

  • Арьс загатнах, тууралт гарах

⚫ Үтрээнээс ялгадас гарах

Насанд хүрэгчид, 10-аас дээш насны хүүхдүүд эсвэл 50 кг-аас дээш жинтэй бол:Насанд хүрэгчдэд зориулсан тун нь халдварын хүндрэлийн зэргээс хамааран өдөрт 200-400 мг бөгөөд нэг удаа эсвэл хоёр хувааж ууна. 10-аас доош насны хүүхдэд: Цефиксимийг 10-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. 6 сараас доош насны хүүхдэд цефиксимийн аюулгүй, үр дүнтэй байдал тогтоогдоогүй байна. Өндөр настанд: Өндөр настай өвчтөнд насанд хүрэгсдэд зөвлөсөн тунгаар хэрэглэж болно. Бөөрний үйл ажиллагааг үнэлж, бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай бол тунг тохируулах шаардлагатай ("Бөөрний үйл ажиллагааны тунг" үзнэ үү). Бөөрний дутагдал: Бөөрний үйл ажиллагаа буурсан тохиолдолд цефиксимийг хэрэглэж болно. Креатинины клиренс 20 мл/мин ба түүнээс дээш өвчтөнд хэвийн тунгийн дэглэмээр хэрэглэж болно. Креатинины клиренс 20 мл/мин-ээс бага өвчтөнд өдөрт нэг удаа 200 мг тунгаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөнө.

Центурион Ремедиэс Пвт Лтд, Пет Но: Ф/19, Би,Ай,Ди,Си, Энэтхэг

Бэлдмэлийн идэвхтэй бодис нь 400мг цефиксим тригидрат юм.Бусад: бичил талст целлюлоз, калийн полакриллин, цэвэршүүлсэн тальк, натри кроскармеллоза, магнийн стеарат, цагаан суурьт мөхлөг, крос повидон XL-10, титаны давхар исэл, полиэтилен гликол-6000, гидрокси пропил метил целлюлоз, изо пропил спирт ба метилен дихлорид.

  • Чих
  • Хамар, дайврын хөндийд (синусит)
  • Хоолойд (тонзилит, фарингит)
  • Цээж, уушгинд (бронхит, уушгины хатгалгаа)
  • Шээсний систем (цистит, бөөрний халдварууд)